Мэргэжлийн нийгмийн ажилтан байх нь сайн болон саар хоёр талтай

Сэтгүүл зүй | 25.01.2010

Мэргэжлийн нийгмийн ажилтан байх нь сайн болон саар хоёр талтай Сэтгүүлийн редакцийн ажлын хэсэг Булган аймгийг зорьж, хөдөө орон нутагт баримталж буй нийгмийн хөгжил, халамж, хамгааллын талаарх бодлого, үйл ажиллагаатай танилцлаа. Энэ аялалынхаа хүрээнд Булган аймгийн Засаг даргын тамгын газрын ХХҮХ-ийн дарга Энхбаттай уулзан тэдний орон нутгийнхаа хөгжилд баримталж буй бодлого, ажлын туршлагыг ярилцан, мэргэжлийн нийгмийн ажилтнуудын үүргийн талаар сонирхолтой яриа өрнүүллээ. Та энэхүү ярилцлагаас мэргэжлийн нийгмийн ажилтан байхын сайн болон саар хоёр тал нь юу болохыг сонирхохоос гадна хөдөө орон нутгийн нийгмийн хөгжлийн бодлогын өнөөгийн чиг баримжааг харах боломжтой.

>> Бүтэн өгүүлэл

Эмч, багш нар шиг нийгмийн ажилтанд ч лизенц олгодог журамтай болохсон

Сэтгүүл зүй | 25.01.2010

Эмч, багш нар шиг нийгмийн ажилтанд ч лизенц олгодог  журамтай  болохсон Булган аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Буянжаргал:

Нийгмийн ажлын хэлбэр, арга зүй сүүлийн жилүүдэд эрс өөрчлөгдөж байна. Сургуулийн нийгмийн ажилтны хувьд л гэхэд пионерийн удирдагч, сумын ЗДТГ-ын нийгмийн ажилтан, тэтгэмж өгдөг ажилтан гэсэн хуучин хандлага өөрчлөгдөж нийгмийн ажлын системтэй сургалтуудыг үндэсний болоод орон нутгийн хэмжээнд зохион байгуулсан нь зохих үр дүнгээ өгч байна. Их, Дээд сургуулиуд мэргэшсэн нийгмийн ажилтан бэлтгэж, төгсөгчид нь хөдөө орон нутагт ирж ажиллаж байгаа нь орон нутаг дахь нийгмийн ажлын хөгжилд сайнаар нөлөөлж байна. НХХЯ, БСШУЯ болон орон нутгийн удирдлагаас нийгмийн ажилтныг мэргэшүүлэхэд ихээхэн анхаарч байгаа ч сумдын нийгмийн ажилтнуудын ажлын уялдаа холбоог сайжруулах талаар асуудал нэлээд байна...

>> Бүтэн өгүүлэл

Нийгмийн ажлын салбарт мэргэжлийн удирдлагаар

Нийгмийн ажлын онол арга зүй | 27.10.2009

Нийгмийн ажлын салбарт мэргэжлийн удирдлагаар Энэхүү өгүүлэлд нийгмийн ажлын салбар дахь мэргэжлийн удирдлагын үйл ажиллагааны онцлог, ач холбогдол, төрөл хэлбэрийн тухай авч үзсэн болно. Манай орны хувьд мэргэжлийн удирдлагаар хангах үйл ажиллагаа зарим нэг байгууллагын хүрээнд явагдаж байгааг эс тооцвол төдийлөн амжилттай хэрэгжиж чадахгүй байна. Нийгмийн ажлын мэргэжлийн удирдлага нь хүмүүжлийн, танин мэдэхүйн, сургалтын болон зөвлөгөө өгөх зориулалт бүхий мэргэжлийн үйлчилгээ юм. Практик үйл ажиллагаатай холбоотой асуудлыг задлан шинжлэх, үйл ажиллагааны тусламжтай өөрийн алдаа оноог танин мэдэх, өөрийн үйл ажиллагааны боломжит хувилбаруудыг өөр өнцгөөс харах, нөлөөллөө хянах, хүндрэл бэрхшээлээс эмээхгүй байх, ажлаасаа тааламж авах нөхцлийг нийгмийн ажилтанд бүрдүүлж өгдөг тухай энд өгүүлсэн болно.

>> Бүтэн өгүүлэл

Гэр бүл нийгмийн ажилтны анхаарлаа хандуулах нэгж болох нь

Сэтгүүл зүй | 20.10.2009

Гэр бүл нийгмийн ажилтны анхаарлаа хандуулах нэгж  болох нь Нийгмийн ажил сэтгүүлийн анхны дугаарын зочноор гэр бүл судлаач доктор профессор, гэр бүл судлаач Т.Намжил оролцож байна. Энэхүү ярилцлагаар Монгол гэр бүлийн бүтэц хэрхэн өөрчлөгдөж байгаа гэр бүлийн хөгжилд нийгэм эдийн засгийн нөхцөл байдал хэрхэн нөлөөлж байгаа, Монгол гэр бүлд тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх ямар боломж байгаа талаар судлаачын үзэл бодлыг энэ ярилцлагаас уншиж болно. Нийгэм эдийн засаг хувьсан өөрчлөгдөхийн хэрээр гэр бүлийн бүтэц өөрчлөгдөж Монгол гэр бүлд задрал явагдаж байгаа энэ цаг үед гэр бүлтэй ажиллах мэргэжилтний хэрэгцээ шаардлага их байгааг энэхүү ярилцлагаас та үзээрэй.

>> Бүтэн өгүүлэл
RSS

Сонин зарж байгаа хүүхдүүдийн боловсрол эзэмших үйл явцыг дээшлүүлэх нь. У.Өнөрмаа

MN Abstract:

У.Өнөрмаа. МУИС, НШУС-ийн Социологи Нийгмийн Ажлын тэнхим. 3-р дамжааны оюутан.

Хүүхдийн хөдөлмөрийн хэлбэрүүдээс түгээмэл болоод байгаа сонин сэтгүүл зарах үзэгдэл, түүний хүүхдийн боловсрол эзэмшихэд нөлөөлөх сөрөг нөлөөллийн асуудлыг хөндсөн уг бүтээлд тэдгээр хүүхдүүдэд хүргэх сургуулийн НА-тан, хорооны НА-таны оролцоонд түшиглэсэн нийгмийн ажлын үйлчилгээг тодруулж өгөхөд уг өгүүллийн зорилго чиглэж байна. Мөн сонин зарах хөдөлмөрийг эрхэлж байгаа хүүхдүүдэд тулгамдаж буй нийтлэг асуудлуудыг нээн илрүүлэх, хөдөлмөр эрхлэх болсон үндсэн шалтгаан түүнийг бууруулах шийдэл, арга замыг санал болгохыг зорьсон.

>> Бүтэн өгүүлэл татах